LG G4

Lg g4 

сонин содон, соёлын шок




Lg-гийн G цувралууд G5 хүрээд өндөрлөж байгаа билээ. Админ миний бие өөрөө Lg - гийн гар утаснуудын үнэнч фен бөгөөд тэр тусмаа G цуврал амиа тавьдаг хүн. 

Lg брендийн гар утаснуудыг үзэж, харж, илж, таалж, шохоорхож, ухаж түнхсээр өдгөө 3 жилийг ардаа үджээ. Олон утас ухсан ч яг өөрөө хэрэглэсэн утаснууд минь бол 
Lg Optimus G, Lg Gx, Lg G4 утаснууд билээ. 

G4-өө аваад удаагүй мөн стокоор /6.0/ нь ашиглаж байгаа ч намайгаа бас л хөөрхөн хөөрхөн гайхшруулах юм. 

Магадгүй танилцуулагдаад худалдаанд гарчихсан мөн дараагийн загвар нь гарчихсан утасны тухай бичих нь дэмий байж мэднэ. Гэхдээ G4-н үе өнгөрөх болоогүй мөн G4 авахаар эргэлзэж байгаа хүмүүст хэрэгтэй байх. G4-н хувьд Cpu их эмзэг, гэнэт bootloop болно эдр гээд асуудал байгаа ч, утсаа их ачааллуулахгүй бол зүгээр гэж бодсон учир авсан билээ. 
Миний авсан нь Lg G4 Sprint  / LS991/. 

1. IPS Quantum Display

Энэ дэлгэцний сайхныг /өнгө үзэмж, харагдац, гоо үзэсгэлэн/ мэдэрсэн хүн дахиж утас авбал заалттай Quantum Display утас авна.

2. Lockscreen 

Утас унтраалттай үед дэлгэцийг дээрээс доош чиглэлтэй илэхэд мэдээллийн хэсэг гарч ирдэг. 
Энэ яг л always on display шиг л ... Байнга харагдахаас илүү хэрэгтэй үед нь power button дарж lockscreen-ээ тэр чигээр нь харалгүйгээр өөрт хэрэгтэйгээ мэдээллийн хэсгээ /notification/ л харна. 

Гэхдээ энийг хүмүүс анзаараагүй мөртлөө яагаад always on display дээр тэгэж их шуугиж байсныг гайхах л юм. Уг нь энэ л always on display-н эх үндэс юм шиг...



3. Camera

Камер бол үнэхээр үнэхээр бэст байсан. 16MP / 8MP/
Өөрийгөө бараг сонирхогчийн хэмжээнд гэрэл зургийн аппараттай болчихсон мэт л төсөөлж байна. Зураг авах ч их хүсэл төрөх юм. Саяхан л гэрэл зургийн камер сонирхож байсан надад G4-тэй болсоноос хойш дахиж сонирхох хүсэл төрсөнгүй. Үнэхээр бэст. 

Lg G, Lg Gx арын камерын үзүүлэлт ижил үзүүлэлттэй samsung, apple-тай харьцуулахад муу, sky-с дээр байсан. Гэхдээ одоо бол хол хаяж чадахаар болжээ. 

Мөн урд камер сайжирсан чинь өдөр болгон өөрийнхөө зургийг аваад л байна шүү. Gx барьдаг байхдаа сардаа сэлфье хийвэл их юм болдог байлаа шдээ.

3. Арын таг

Арьсан бүрээстэй арын таг нь G4-н өнгө үзэмжийг нэлээн шинэлэг болгосон байгаа. 

4. Lg Health

Өдөр тутмын алхаа гишгээ, жин хасалт эдрийг мэдэж хянаж байхын тулд илүү дутуу аппликейшн татах, samsung gear, mi band эдр авах шаардлагагүй. Ёстой амар. 

Мөн шинэчлэгдээд өнгө үзэмж, тооцоолуур, өөртөө challenges зарладаг болчихсон нь их гоё. 



5. Smart settings

 Settings дотроос энэ цэсийг хараад "өө тийм ээ , бурхан минь, энэ чинь байхгүй юу" гэж уулга алдсан шүү. 


6. Интернет хөтөч

 Lg утас өөрийн Internet хөтөч, Chrome хөтөч гээд 2 интернет хөтөчтэй байсан бол Marshmallow дээр 1 болж ганц Chrome хөтчийг ашигладаг болжээ.


Үргэжлэл бий ...

Unknown

Don't be the same, be better.