Залхуу LG

Залхуу LG







Энэ насны минь мөнхийн шүтээн Lg мөнөөсөө мөн ч, магтаж үл болно. 
Би чинь албан ёсны Kitkat-г хэрэглэж байгаад Lollipop-г алгасаад шууд Marshmallow руу үсэрсэн хүн. Гэхдээ яахав custom rom ашиглаж Lollipop-г мэдэрсэн л дээ. 

Marshmallow-с их юм хүлээсэн байсан уу? яасан? Бүү мэд. LG залхуу санагдаж эхлэв.

Өрсөлдөгч гар утас үйлдвэрлэгчүүдтэй энэ зэрэгцэн үзүүлэлт өндөртэй утас гаргах,
Lg g4, Lg v10, Lg dual screen, camera, Lg G5 гээд олон утас гаргах гээд тун завгүй байсан магад. 

LG яагаад залхуу санагдав аа? 

1. Conversation theme

Material design гарснаас хойш энэ өөрчлөгдсөнгүй. Худалч хүнд Honeycomb /3.0/ байхад л ийм байлаа. 




2. Weather theme 

Material design-с хойш өөрчлөлт алга аа. Магадгүй энэ цаг агаарын theme Nougat дээр хүртэл давхиж явах вий . Статусбар дээр бэлэн байхад  widget дотор цаг, он сар ямар хэрэгтэйг гайхах юм. Мөн widget хэтэрхий тохиромжгүй хэлбэртэй. Заавал 5x2 болон 2x1 харьцаатай байдгийг гайхах юм. Дэлгэц дээр нэг л үзэмжгүй. Нэг бол дэлгэц дүүрээд, нэг бол жулдаад..

Магадгүй LG хэрэглэгчдийн дунд Lg weather widget-г хэрэглэдэг үү? гэсэн судалгаа явуулвал 30% хүрэхгүй л болов уу. 

Энэний оронд zooper widget ашиглавал харагдац нь хүртэл сайхан юм даа.


3. Email & Gmail 

Email app: Microsoft Exchange, Yahoo, Other 
Gmail app: Google, Outlook, Hotmail, and Live, Yahoo, Exchange, Other 

Нэг утсан дээр заавал 2 апп байх шаардлагатай гэж үү? 

Өмнөх нийтлэл дээр Internet, Chrome 2 хөтчөөс салж ганц Chrome хөтөчтэй болсныг мэдэгдсэн.
Харин майлын хувьд нэгийг нь сонгох цаг болчихсон баймаар л .... 


4. Touch assistant

Энэ нэг чулуун зэвсгийн үеийн icon эдрээ сольж болдоггүйн байх даа тээ :P
Байж байгаа царай нь нэг л харанхуй, бүрэнхий, бүдүүлэг л байгаа юм даа 



Үргэлжлэл бий ... 


Unknown

Don't be the same, be better.